Ангийнхандаа хэлэх миний үг
Ангидаа би сурагч байсан
11а нэртэй манай анги
Аймар хөөрхөн охидуудтай манай анги
Аа лаг хөвгүүдтэй манай анги
Ангиараа нийлэхээрээ 43-уулаа бид
Алтанхан үеэ дурсвал 10н жилээ
Алиа хошин зантай 13 хөвгүүнтэй
Ааль ялдам зантай 30н охинтой
Ангиа гэсэн сэтгэлтэй найз чинь байсан шүү
Аргагүй болоод мууддаг ч нөхөр чинь байсан шүү
Алдаа гаргаж явахдаа би анд чинь байсан шүү
Адлуулж зэмлүүлж явахдаа сурагч чинь байсан шүү багшаа
Арван жилийн амьдрал минь мөрөөдөл байх болно
Ангидаа дахиад суух минь хүсэл байх болно
Анд найз нөхдийн үерхэл байх болно
Аанай л дараа нь харин халуун дотно яриа байх болно
Арван жилээ төгссөн ч сурагч чинь хэвээрээ багшаа
Анд нөхөрлөлөө үргэлжлүүлэх найз чинь хэвээрээ андуудаа
Алиа хошин зантай хөвгүүн хэвээрээ охидуудаа
Амьдралыг хамт сөрөх анд чинь хэвээрээ хөвгүүдээ
Би сурагч хэвээрээ ангидаа
Балчирхан нас минь 10 жил
Бахархаж явсан 100 "А"
Баярлаж явсан хүүхэд нас
Багагүй нөхөрлөсөн 10 жил
Бид нийлээд 43 - лаа
Бүгдээрээ нийлээд 11а нэртэй
Буруу зүйл хийвэл тэр анги угаана
Бүгдээрээ нийлээд шоолж инээнэ
Багагүй нь харин жижүүрээс бултана
Баригдхаараа дараа нь хийж л таараа
Яг таарсан хочтой
Ягаахан "Сарнай" нэртэй багштай
Ялдамхан инээдэг 30 хөөрхөн охинтой
Яггүй цэмцгэр 13н бандитай
Ангидаа бид дэмий ярих дуртай
Ангийхантайгаа бас хөзөр тоглох дуртай
11а илүү илүү гэж уриалах дуртай
Аз жаргалыг бид сурагч насаа гэх дуртай
Бөөнөөрөө цугдаад чалчих дуртай
Байдалд орсон нэгнийгээ шоолох бас дуртай
Бас хааяа хичээл таслах дуртай
Барьцалдаж аваад ноцолдох бас дуртай
Хичээлээс хоцроод загнуулах дургүй шалтаг олж л таарна
Хийгээгүй хэргийн төлөө зэмлүүлэх дургүй хэрэлдэж л таарна
Хувин бариад усанд явах дургүй аргалжил таарна
Хогийн шүүр бариад жижүүр хийх дургүй бултаж л таарна
Хичээл цонхолбол баярлаж
Хаяа тасалбал алуулна
Худлаа хэлбэл загнуулна
Хааяа нэг магтуулна
10 жил болохдоо бие биедээ дэндүү дассан
Ахиад хичээлдээ суумаар хүүхэд болгонд санагдсан
10 жилийн амьдрал нь дурсамж болж хадгалагдсан
Авч байгаа дүн нь бахархал болж дурсагдсан
Таньдаа загнуулахдаа гомдоогүй багшаа
Танхайр ч муудахдаа уурлаагүй хөвгүүдээ
Буруу үг хэлэхдээ албаар биш охидоо
Будилж сажилж явахдаа мартаагүй та нарыгаа
Ангидаа би сурагч байсан
Аягүй гоё дурсамж байсан
Дараа нь дурсах дурсамж болно
Дандаа бодох яриа болно
Халуун дотно яриа болно
Харин миний сурагчийн амьдрал аз жаргал баяр хөөр
байх болно.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.