Төгс зүйл гэж ховор гэхдээ аливаа зүйлийг хийж бүтээхдээ төгс хийх хэрэгтэй

12.08.2011

Үүнийг дунд сургуулиа төгсөхөөс хэд хоногийн өмнө зохиосон билээ сүртэй зүйл биш л дээ


Ангийнхандаа хэлэх миний үг

Ангидаа би сурагч байсан

11а нэртэй манай анги

Аймар хөөрхөн охидуудтай манай анги

Аа лаг хөвгүүдтэй манай анги

Ангиараа нийлэхээрээ 43-уулаа бид

Алтанхан үеэ дурсвал 10н жилээ

Алиа хошин зантай 13 хөвгүүнтэй

Ааль ялдам зантай 30н охинтой

Ангиа гэсэн сэтгэлтэй найз чинь байсан шүү

Аргагүй болоод мууддаг ч нөхөр чинь байсан шүү

Алдаа гаргаж явахдаа би анд чинь байсан шүү

Адлуулж зэмлүүлж явахдаа сурагч чинь байсан шүү багшаа

Арван жилийн амьдрал минь мөрөөдөл байх болно